Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/16 шигшээ тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө премьер лигийн томчуудаас “Манчестер Сити” тоглосон. “Хотынхон” талбайдаа “Бөрнли”-г хүлээж авч, 5:0-ээр “шүүрдлээ”
Ингэснээр шөвгийн 16-д шалгарч үлдэж байгаа юм. Тоглолтын 23 дахь минутад Габриэл Жесүс гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Бернардо Силва 52, Кевин де Брюйне 61, Агуэро 85 дахь минутад нэг нэгийг нэмсэн юм. Үлдсэн нэг гоолын Лонг өөрийнхөө хаалганд оруулжээ.
Энэ шатанд “Арсенал” болон “Манчестер Юнайтед” клубүүд хоорондоо учраа таарч, “Улаан чөтгөрүүд”-ийн ялалтаар өндөрлөсөн. Харин премьер лигийн багуудаас “Эвертон” доод лигийн “Миллуолл” клубт 3:2-оор ялагдаж, холбооны цомоос мултарлаа. Мөн “Вест Хэм” доод лигийн “Уимблдон” багт 4:2-оор хожигдож, хасагдсан нь шуугиан тарилаа.