“Красноярск-2019” Гранпригийн гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өчигдөр болсон. Манай улсаас таван тамирчин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул, "Аваргууд" академийн тамирчин спортын мастер Б.Намхай, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайхан, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 72 кг-д ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Алтай” констракшн, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөө барилдах юм.