О.Насанбурмаа “Бага дэлхийн аварга”-аас 6 дахь медалиа хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-26

Домогт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн Гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо болж байгаа билээ.  Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болсноор “Бага дэлхийн аварга” өндөрлөх учиртай. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт О.Насанбурмаа хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Иван Ярынгиний нэрэмжит тэмцээнээс 6 дахь медалиа хүртэж, ямархуу энтэй тамирчин болохоо баталсан юм. О.Насанбурмаа 2013 онд алт, 2015, 2017 онд мөнгө, 2011, 2018, 2019 онд хүрэл медаль хүртээд байна.

Харин эрэгтэйчүүдийн 86 кг-д зодоглосон хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубын Артуро Силот Торресыг цэвэр яллаа. Ийнхүү Монголын баг тамирчдын 10 дахь хүрэл медалийг авчирсан юм.  Тэрбээр 2015 онд “Бага дэлхийн аварга”-аас мөнгөн медаль хүртэж байсан бол дөрвөн жилийн дараа дахин медалийн тавцанд зогслоо.