Цагаан сарын бөхийн тасалбар авах хүн иргэний үнэмлэхтэйгээ очихыг анхаарууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-27

Хоёр хуваагдчихаад байгаа бөхийн холбооныхон эв зүйгээ олж, Сар шинийн барилдааныг Бөхийн өргөөнд хийхээр болсон талаар мэдээлэл гарч байсан. Гэвч эцсийн товоор Цагаан сарын барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор болжээ.

Тэгвэл Сар шинийн барилдааны тасалбарыг худалдаалж эхэлсэн байна. “Буянт-Ухаа” спортын ордны билетын кассаар 10:00-19:00 цагийн хооронд 10 мянган төгрөгөөг зарж байгаа аж. “Буянт-Ухаа” спортын ордон 5000 хүний суудалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 орчим тасалбар зарагдсан байна. Тасалбар авах хүсэлтэй иргэд иргэний үнэмлэхтэйгээ очих ёстой бөгөөд нэг хүнд хоёроос илүүг зарахгүй ажээ.