“Атлетико” Моратаг 1.5 жилээр түрээсэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-28

“Челси” клубын довтлогч Альваро Мората Испанид буцаж ирлээ.  “Атлетико Мадрид” энэ жил 26 настай хөлбөмбөгчийг жил зургаан сарын хугацаатай түрээсэлж байгаа аж. Мадрид хотын баг түүний түрээсийн төлбөрт 7.5 сая евро төлж байгаа бөгөөд цаашлаад 40-45 саяар худалдаж авах боломжтой юм байна.

2017 оны долдугаар сард “Реал Мадрид” Моратаг “Челси”-д 70 сая паундаар зарж байсан. Харин тэрбээр премьер лигийн 47 тоглолтод оролцож, 16 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн юм.