Холбооны цомын шөвгийн 16-д “Челси” болон “Манчестер Юнайтед” клубүүд тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-28

Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/16 шигшээ тоглолтууд болж өндөрлөлөө.  Тэгвэл 1/8 шигшээн сугалаа гарсан байна.  Шөвгийн 16-д Английн том багуудаас “Челси” болон “Манчестер Юнайтед” клубүүд хоорондоо учраа таарлаа. 

Өмнөх шатанд “Арсенал”-ыг хожиж гарч ирсэн “Улаан чөтгөрүүд” дахин нэг Лондоны том багтай тулах нь. Тэгвэл Манчестер хотын нөгөө баг болох “Сити” шөвгийн 16-д “Мидлсбро” болон “Ньюпорт” багуудын хожсонтой нь тоглоно.

Холбооны цомын тэмцээнд премьер лигийн томчуудаас “Челси”, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити” гэсэн гурван баг л үлдсэн юм.