УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Т.Аюурсайхан: Зөвхөн М.Энхболд даргыг чөлөөлөх асуудлыг тавиагүй. парламентад олон жил бугшсан системийг нураахын тулд хийж байгаа юм. Дарга нарын гэр оронд төхөөрөмж хүртэл суулгасан асуудал байгаа. УИХ-ын дараагийн даргыг захирамжаар комисс ажиллуулна. Машин машинаар нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан. Хуулийн байгууллагынхан улс төрийн нөлөөнд автдаггүй байх ёстой. Улс төрчдийн гар хөлөөс хуулийнхныг ангид болгох хэрэгтэй.
М.Энхболд: О.Баасанхүү гишүүн надаас уул уурхайн ордуудын ашиглалтын талаар асуулаа. Жагсаал цуглааныг удирдаж байгаа гишүүд таван толгойн төслийг их шүүмжилж байна. Таван толгойн орд газрын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх талаар би санаачилга гарган ажиллаж байсан.
О.Баасанхүү: М.Энхболд дарга маш ноцтой мэдэгдэл хийж байна. Тусгай төхөөрөмж тавьсан гэж Т.Аюурсайхан гишүүн хэллээ. Ямар ч хамаагүй аргаар эрүүгийн хэрэг болох юм ол гэсэн гэлээ. Хэн тэгсэн юм бэ. Хэн гэдгийг нь л хэлчих.
Т.Аюурсайхан: Би түүнийг олно. Хэнийг ч гүтгэхгүй. Өнөөдрийн түвшинд энэ цаг үед цаг нь болоогүй байна.
С.Баатарбилэг: УИХ-ын гишүүд УИХ-ынхаа үйл ажиллагаанд үүн шигээ идэвхитэй оролцож байгаарай. Цаашид улс төрийн үйл ажиллагааг гацаасан зүйл битгий гараасай гэж хүсч байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд асар олон ноцтой асуудал, УИХ-ын даргыг огцруулах талаарх үймээнд дарагдаж өнгөрч байна. Томуу, томуу төст өвчнөөр маш олон хүүхэд өнгөрч байна. Би энэ талаар эмнэлгүүдээс мэдээлэл авч байгаа. Цаашид УИХ-аас томилогддог албан тушаалтнууд яах вэ Д.Лүндээжанцан дарга аа. Энэ асуудалд та ямар байр суурьай байгаа вэ. Сөрөг үр дагавар гарах уу. УИХ-ын даргыг огцруулсан юм бусдыг нь огцруулж болно гэсэн хандлага тогтох вий дээ.
Д.Лүндээжанцан: Хуулийн тогтворгүй байдал үүсэхээс хамгаалахын тулд бид нэлээд хамгаалалт хийсэн. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар явах ёстой. Үүний төлөө л бид ажиллаж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал хуулинд өөрчлөл оруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэдгийг би өмнө нь хэлсэн. Засгийн гаүраас гадна томилгоо хийдэг байгууллагууд байна. Энэ мэт олон асуудлууд байгаа учраас хуучин журмаараа явах биз.
С.Эрдэнэ: Цаашид олонх болсон нам хүч түрээд хүссэн хүнээ чөлөөлж, хүссэн хүнээ тоимлдог байх уу. Та энэ асуултаас битгий бултаад бай. Хариуцлагатай хариул л даа. Танай нам бол хууль бус нам гэдгээ зарлачихсан шүү дээ. Төрийн эсрэг маш том гэмт хэрэг үйлдсэн бүтэн бүлэглэл энд сууж байна. ЖДҮХ-гаас тэрбум, тэрбумаар нь хулгай хийсэн луйварчдаа хамгаалж үлдсэн байж, яаж шударга ёс ярьж чадаж байна аа. Ё.Баатарбилэг гишүүний асуултад тодорхой хариулт өгөөч. 60 тэрбумтай холбоотой хүмүүс таны томилсон хүмүүс юм уу. Үнэхээр үнэн юм бол та нар огцрооч ээ. Ц.Нямдорж дарга ч гэсэн огцрох ёстой.
Д.Лүндээжанцан: Би УИХ-д сүүлийн 26 жилд болж байгаа зургийг хараад бүх үеүүдэд байсан хүний хувьд өөрчлөх ёстой юмыг нь өөрчлөхийн тулд ажиллана. Дээдэх нь суудплаа олохгүй бол доорх нь гүйдлээ олохгүй гэдэг шиг УИХ, Засгийн газар хариуцлагатай байх ёстой.
М.Энхболд: Ерөнхий прокурор 60 тэрбумын хэрэг хэрэг биш зүгээр л яриа төдий зүйл байсан гэдгийг хэлж байсан. Хууль хяналтын байгууллагууд шалгаад хариуг гаргасан. Одоо ч шалгаж байгаа. Энэ асуудлыг шалгаж үзнэн зөвийг нь олох ёстой гэж боддог. Энэ танхимд сууж байгаа 76 хүн яах аргагүй миний гарын үсэг зурж, сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүс мөн. Ямар нэг хөрөнгө мөнгөний асуудал байхгүйгээр сонгуульд 76 хүнийг дэвшүүлсэн юм шүү.
С.Эрдэнэ: Д.Лүндээжанцан гишүүн туршлагатай учраас элий балай юм ярьж байгаад асуултаас бултаад байна. Тодорхой хариулна уу.
Д.Лүндээжанцан: Хоёр намын бүлэг нь оролцоод УИХ ямар байх ёстой гэвгийг ажлын хэсэг гаргаад тодорхойлох хэрэгтэй юм байна. Би бүх зүйлийг мэддэг хүн биш. Та нартай л адилхан нэг гишүүн.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.