ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-30

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулахад, М.Билэгт, Д.Тогтохсүрэн нарын гишүүд Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх асуудлаас хасах горимын санал гаргалаа. Тэгвэл О.Баасанхүү гишүүн энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэхээс хойшлууллаа хэмээн шүүмжилж, алтны татварын 5 хувь болгох нь зөв гэдгийг хэллээ. Ингээд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасъя гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 56.6 хувь нь дэмсэн тул уг асуудлыг жагсаалтаас хасав.  Үргэлжлүүлэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажллагааны тайланг УИХ-ын гишүүн З.Энхболд танилцуулж байна.

Чуулган үргэлжилж байна.