“Барселона” шөвгийн дөрөвт үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-30

Испанийн цомын тэмцээний ¼ шигшээн хариу тоглолтууд болж байгаа билээ. Эхний тоглолтод “Севилья”-гийн талбайд 2:0-ээр хожигдсон “Барселона” клуб энэ удаад өрсөлдөгчөө гэртээ авчирч, “бутниргэлээ”  Тодорхой хэлбэл, талбайдаа “Барса” 6:1-ээр хожсоноор хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:3-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тоглолтын 13, 53 дахь минутад Коутиньо дубль хийсэн. Дунд нь Ракитич 31 дэх минутад нэгийг нэмж, Сержи Роберто 54 дэх минутад багийнхаа дөрөв дэх гоолыг оруулжээ. Нийлбэр дүнгээр “Барса” тэргүүлж эхэлсэн энэ үед “Севилья”-гаас Арана 67 дахь минутад ойртуулсан. Гэвч 89 дэх минутад Саурез гоолдсон бол Месси 90 дэх минутад гүйцээж, багаа цомын тэмцээнд үлдээж чадлаа.

Одоогоор шөвгийн дөрөвт “Барса”, “Валенсия”, “Бетис” гэсэн гурван баг үлдээд байна. Өнөө шөнө “Реал Мадрид” клуб “Жирона”-гийн талбайд зочилж тоглоно.  Эхний тоглолт “Реал”-ын талбайд болж, Эзэн хааны баг 4:2-оор хожсон билээ.