“Реал Мадрид” Испанийн цомын шөвгийн дөрөвт шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-31

Испанийн цомын тэмцээний ¼ шигшээ шатны хариу тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө “Реал Мадрид” клуб “Жирона”-гийн талбайд зочлон тоглосон. Эхний тоглолт Мадрид хотод болоход “Реал” өрсөлдөгчөө 4:2-оор хожсон. Тэгвэл хариу тоглолтод 1:3-аар буулгаж авснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 7:3-аар яллаа.

Ингэснээр шөвгийн дөрөвт шалгарч үлдээд байна. Энэ удаагийн тоглолтын 27, 43 дахь минутад Бензема хоёрыг оруулж, дубль хийсэн. Харин 71 дэх минутад Порро тооны харьцааг ойртуулсан ч Маркос Льоренте хариуг нь барьж, “Реал”-ын хожлыг баталгаажуулсан юм.