Игуаин дубль хийж, "Челси" хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-02

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт "Челси" клуб талбайдаа "Хаддерсфилд"-ыг хүлээж авч, 5:0-ээр бутниргэлээ.  Ингэснээр 50 оноотой болж, дөрөвдүгээр байр руу орж ирж байна. 

Тоглолтын 16, 69 дэх минутад "Челси"-гийн шинэ довтлогч Игуаин хоёрыг оруулж, дубль толилуулж, премьер лиг дэх гоолынхоо "салхийг хагаллаа". Тэгвэл Азар 45, 66 дахь минутад хоёрыг хийж, энэ улирлын 12 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ. Харин 5 дахь гоолыг Давид Луиз 86 дахь минутад оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. 

Энэ тойрогт "Тоттенхэм" талбайдаа "Нькасл"-ыг хүлээж авч, 1:0-ээр хожлоо. Ингэснээр 57 оноотой болж, "Манчестер Сити"-г тоглотол 2 дугаар байр руу орж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Сон 83 дахь минутад оруулсан юм.