Месси 21 дэх гоолоо оруулж, "Барса" тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-02

Испанийн Ла лигийн 22 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Барселона" клуб талбайдаа "Валенсия"-г хүлээж авч, 2:2-оор тэнцсэнээр 50 оноотой боллоо. 

Тоглолтын 24 дэх минутад Гамейро гоолдож, зочин баг тэргүүлж эхэлсэн. Араас нь Парехо 32 дахь минутад нэгийг нэмж, "Валенсия" тэргүүллээ баталгаажуулсан юм. Гэвч "Барселона"-гийн супер од Месси 39, 64 дэх минутад дубль хийснээр багтаа тэнцээ авчирсан юм. Мөн тэрбээр 22 тойргийн дараах байдлаар 21 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.