"Ювентус" энэ улиралд хоёр дахь удаагаа тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-02

Италийн Сери А лигийн 22 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Энэ тойрогт хүснэгтийг ганц ч хожигдолгүй тэргүүлж яваа "Ювентус" клуб талбайдаа "Парма"-г хүлээж авч, 3:3-аар тэнцлээ. Ингэснээр улирлын 2 дахь тэнцээгээ байгуулж, 60 оноотойгоор тэргүүн байрт бичигдэж байна. Мөн 22 тойрог хожигдоогүй хэвээр үлдлээ.

Тоглолтын 36, 66 дахь минутад Роналдо хоёр гоол оруулж, энэ улиралд Сери А лигт 17 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин 62 дахь минутад Ругани нэгийг нэмжээ. Тооны харьцаа 3:0 болсны дараа "Парма"-гийнхан гайхалтай тоглолт үзүүлж, тэнцүүлж дөнгөсөн. Барилла 64 дэх минутад нэгийг оруулж, Жервиньо 74, 90 дэх минутад хоёрыг хийжээ.