XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд болж байна. Гурвын давааны эхэнд Улсын арлан П.Бүрэнтөгс Төв аймгийн харьяат арслан Г.Өсөхбаярт өвдөг шороодож, шуугиан тарилаа.
Аймгийн арслан Г.Өсөхбаяр давуулсан барьцнаас зайлж татахад П.Бүрэнтөгс арслан унасан юм. Гурвын даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй өндөр цолтнууд учраа бөхөө давж, дөрвийн даваанд шалгарч үлдээд байна.