"Сити" талбайдаа "Арсенал"-ыг хожиж, хоёрдугаар байраа хадгаллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-03

Английн премьер лигийн 25 дугаар тойргийн зарим тоглолтууд боллоо. Энэ тойрогт "Манчестер Сити" клуб талбайдаа "Арсенал"-тай тулсан. "Сити" өмнөх тойрогт хожигдсон учраас энэ удаад зайлшгүй хожиж байж, "Ливерпүүл"-ийг тасалж алдахгүй байх байв. 

"Хотынхон" ч даалгавраа амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаас 59 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа. Харин "Арсенал" 47 оноотой хэвээр үлдэж, 6 дугаар байр руу ухарлаа. Тоглолтын 1 дэх минутад Агуэро тооны харьцааг нээсэн.  Харин Косьельни   11 дэх минутад тэнцүүлсэн юм. Гэвч өнөөх Агуэро 44, 61 дэх минутад дахин хоёрыг хийж, хет-трик хийснээр 14 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна.  

Энэ шатанд "Манчестер Юнайтед" клуб "Лестер"-ийн талбайд зочилж, 0:1-ээр хожлоо. Ингэснээр 48 оноотой болж, шинэ дасгалжуулагч ирснээс хойш анх удаа зургадугаар байрнаас ховхорч, тавдугаар байр руу орж ирлээ.