Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан тун ч сонирхолтой үргэлжилж байна. Дөрвийн даваанд Улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодсон.
Тэгвэл түрүүлэх бөхийн тааварт зүй ёсоор орж байсан Улсын харцага О.Хангай дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн харьяат Улсын начин Б.Даваа-Очирт өвдөг шороодлоо.