Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-03

17 дугаар жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж, Улсын арслан  Р.Пүрэвдагва түрүүллээ. Харин  Улсын арслан Ц.Содомдорж үзүүрлэж, урамтай сайхан барилдлаа. 

Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын аварга Н.Батсуурь, Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат нар үлдсэн юм.