Г.Хэрлэн, Н.Мөнхбаяр нар шөвгийн 16-д үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-08

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болж байна. Энэ удаагийн Парисын "Их дуулга"-д дэлхийн 97 орны эрэгтэй 336, эмэгтэй 236, нийт 572 жүдоч оролцож байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 8 жүдоч барилдаж байна.

Эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж байгаа билээ. Манайхаас эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Г.Хэрлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Латви улсын бөх Андрей Кликовыг ялж, шөвгийн 16-д шалгарлаа. 

Тэгвэл энэ жинд өрсөлдөж байгаа Н.Мөнхбаяр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Перугийн бөх Хуан Постигосыг ялсан бол удаах тойрогт Гүржийн Нико Чикадзег цэвэр ялж, шөвгийн 16-д үлдлээ. Манай бөх гуравдугаар тойрогт Молдавын Денис Виерутай барилдана.