“Ливерпүүл” тэргүүн байраа хадгаллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-09

Английн премьер лигийн 26 дугаар тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб талбайдаа “Борнмут”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, араасаа нэхэж буй “Сити”-гээс 3 онооны зөрүүгээ хадгаллаа. 

Мөн гурван гоол оруулснаар нэмэх 45 бөмбөгтэй болж, “Сити”-гээс 3 гоолоор дутуу болж ирэв. Тоглолтын 24 дэх минутад Мане энэ улирлын премьер лигийн 12 дахь гоолоо оруулж, тооны харьцааг нээсэн. Араас нь Вейналдум 34 дэх минутад нэгийг нэмж, багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Тэгвэл Салах 48 дахь минутад энэ улирлын премьер лигийн 17 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна. 

Бусад тоглолтын үр дүн

Фүлхэм 0-3 Манчестер Юнайтед

Хаддерсфилд 1-2 Арсенал

Уотфорд 1-0 Эвертон

Саутгэмптон 1-2 Кардифф

Кристал Палас 1-1 Вест Хэм

Брайтон 1-3 Бөрнли