Өнөөдөр Н.Дагвасүрэн, Г.Алтанбагана тэргүүтэй 10 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-09

Парисын “Гранд слам”-ын хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ.  Тэгвэл манайхаас өнөөдөр 10 бөх дэвжээнд гарч барилдах юм. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нарын шилдэг тамирчид зодоглож байгаа.  О.Ууганбаатарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Австрийн Шамил Борчасвилитэй барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Н.Дагвасүрэн С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Германы бөх Риссел Доминиктэй барилдахаар оноолт таараад байна.

90 кг-ын жинд Э.Мөнхжаргал, Г.Алтанабагана нар барилдана. Э.Мөнхжаргал В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словакийн бөх Милан Рандлтай барилдахаар оноолт таарлаа.  Г.Алтанабаганын хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлэв.

-100-д Д.Цэрэнням зодоглож, эхний тойрогтоо хийллээ. Тэгвэл +100-д Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар барилдана. Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойрогтоо Германы Иоханнес Фрэйтэй барилдахаар оноолт таарлаа. О.Цэцэнцэнгэлийн хувьд Гүржийн Жиоржи Закариадзетэй барилдахаар оноолт таараад байна.

Эмэгтэйчүүдийн хувьд 70 кг-д Б.Баасанжаргал барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо Португалын Тимо Барбаратай барилдана.  -78-д барилдаж буй Ш.Сэржмядаг эхний тойрогтоо Коста-Рикогийн Диана Бренестэй барилдахаар оноолт таарав. +78-д хүч үзэх Э.Гандиймаа Камероны Мбалла Атанганатай барилдана.