Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Английн “Манчестер Юнайтед” клуб талбайдаа Францын “ПСЖ” багийг хүлээж авч, 0:2-оор хожигдлоо. Ингэснээр шөвгийн наймд үлдэх магадлалаа буурууллаа.
Тоглолтын 53 дахь минутад Кимпембе гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 60 дахь минутад Мбаппе нэгийг нэмж, багтаа ялалт авчирлаа. “Манчестер Юнайтед” энэ тоглолтод Пол Погбаг улаан хуудасны улмаас алдаж, хариу тоглолтод оролцох боломжгүй болов. Тиймээс Английн багт боломж тийм ч их үлдсэнгүй.