“Рома” эхний тоглолтдоо хожиж, шөвгийн найм руу нэг алхам ойртлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-12

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтоо “Рома” клуб талбайдаа Португалын “Порто”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн наймд үлдэх боломжоо нэмэгдүүллээ. Харин тоглолтод ердөө тэнцэхэд л дараагийн шат руу орох боломжтой.

Энэ удаагийн тоглолтын 70, 76 дахь минутад Николо Заньоло  дубль хийж, багаа хожилд хөтөлсөн. “Порту”-гийн хувьд чухалд тооцогдохоор нэг гоолыг 79 дэх минутад Адриан оруулсан юм.