Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд “Реал Мадрид” клуб “Аякс”-ыг 1:2-оор буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Карим Бензема нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт 60 гоол орууллаа.
1991 онд Аваргуудын лиг нэртэй болсноос энэ тэмцээнд ердөө гурван хүн л 60 болон түүнээс дээш гоол оруулаад байсан юм. Тэгвэл Бензема 60 гоолын босго давсан дөрөв дэх хөлбөмбөгч боллоо. Энэ жагсаалтыг Роналдо 121 гоолтой тэргүүлж, Месси 106 гоолтойгоор удаалдаг. Раул 71 гоолтой гуравдугаарт бичигддэг билээ.