Монголын уулчдын холбоо Непалтай хамтарч ажиллахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-15

Монголын уулчдын холбооны дэргэдэх “Алтитуд” сургалтын төв нь Непалын уулын холбоотой сургалтын тал дээр хамтран ажиллах, 1+1 хөтөлбөр буюу Монгол улсад өндөр уулын анхан шатны сургалтыг мэргэжлийн сургагч багш урин явуулж байгаа аж.  Үргэлжүүлээд Непал улсад ахисан түвшний болон мэргэжлийн уулын хөтөч бэлтгэх олон улсын IFMGA стандартын сургалтанд суралцуулах зэрэг талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Манай улсад өндөр уулын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, сургалт мэдээлэл байнга явуулан осол эрсдэлээс сэргийлэх, уулын аялал, авиралтыг аюулгүй зөв зохион байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Иймд Монголын уулчдын үндэсний холбоо нь энэхүү чиглэлээр төрөл бүрийн ажил, аян, хөтөлбөр “Алтитуд” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж, 2019 оныг өндөр уулын аюулгүй байдлыг хангах жил болгохыг зорьж байгаа юм байна.