АНУ-ын баг хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-02-15

NBA-ын бүх оддын тоглолтын эхний өдөр дэлхийн баг болон АНУ-ын залуучуудаас бүрдсэн багууд тоглолоо. Тоглолтын эхнээс Нэгдсэн улсын шигшээ баг тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас 81-73 харьцаагаар дуусчээ. Улмаар төгсгөлийг АНУ-ын баг гайхалтай хийснээр 161-144 харьцаагаар хожлоо. Өмнөх жил хожигдсон хариугаа ийнхүү нэгдсэн улсын баг авлаа.

Тус тоглолтод Кайл Кузма 35 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Жейсон Тэйтум 30 оноо, 9 самбар, Тэрри Янг 25 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, Донован Митчил 20 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, 5 бөмбөг таслалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Бэн Симмонс 28 оноо, Ларри Марканен 21 оноог авлаа.