Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн алдарт “Ливерпүүл” клуб талбайдаа Германы хамгийн шилдэг баг болох “Байерн Мюнхэн”-ийг хүлээж авч, хуурай тэнцлээ.
Тоглолтын туршид “Ливерпүүл” өрсөлдөгч багаасаа илүү санаачилгатай тоглож, хэд хэдэн боломж үүсгэсэн. Гэвч гоол оруулж чадалгүй байсаар тоглолт дууссан. “Байерн”-ы хувьд 2-3 гоолын боломж үүсгэсэн ч Алиссон сайн байсан юм.
Хүчтэй өрсөлдөгчийнхөө талбайгаас тэнцээ салгаж буцсан учраас хариу тоглолтод “Байерн” бага зэрэг давуу талтай байх нь. Гэхдээ “Ливерпүүл”-д гоолтой тэнцээ л хангалттай.