Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд Германы “Шальке” клуб талбайдаа Английн “Манчестер Сити”-г хүлээж авч, “гал гарсан” тоглолтыг хийлээ. Энэхүү тоглолтод “Сити” өрсөлдөгчөө 2:3-аар буулгаж авлаа. “Шальке” ч санаанд оромгүй хүчтэй өрсөлдөгч байж, талбайдаа хоёр гоол оруулж дөнгөсөн юм.
Тоглолтын 18 дахь минутад Агуэро гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Бенталеб 38, 45 дахь минутад торгуулийн цохилтоос гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан. Харин 85 дахь минутад Сане тэнцүүлж дөнгөсөн бол Стерлинг 90 дэх минутад хожлын гоол оруулжээ.
Ингэснээр “Сити” шөвгийн 8-д шалгарах өндөр магадлалтай боллоо. Хариу тоглолтыг талбайдаа хийнэ. Энэ тоглолтод “Хотынхон” тэнцэхэд л хангалттай.