Хөнгөн атлетикийн Марафон гүйлтийн төрлөөр 3 тамирчин 2020 оны Олимпийн наадам болон Хөнгөн атлетикийн ДАШТ-нд оролцох эрхийн норматив болзолоо хангалаа.
Тодруулбал, Гавьяат тамирчин Б.Сэр-од өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Япон улсад болсон "Хофү Ёомиүри Марафон " тэмцээнд 2:12:12 амжилт үзүүлж мөнгөн медаль медаль хүртэж, эрхээ авсан юм.
Харин ОУХМ Б.Мөнхзаяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Япон улсад болсон "Кобе Марафон"-д 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль, 2019.02.17-ны өдөр "Стандарт Чартер ХонгКонг Марафон"-д 2:35:44 цагийн амжилтаар 6-р байр эзэлснээс олимп болон ДАШТ-д оролцох эрхээ авчээ.
ОУХМ Г.Хишигсайхан энэ сарын 17-ны өдөр Япон улсад болсон "KIX Сэншү Марафон" тэмцээнд 2:36:47 цагийн амжилтаар алтан медаль хүртэж, дээр дурдсан норматив болзолыг хангаад байна.