Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр хүнд жингийнхний барилдаан болно. Тодруулбал, эрэгтэй 90, 100, +100, эмэгтэй 78, +78 кг-ын барилдаанууд болох юм. Манайхаас хүнд таван жинд 7 бөх гарч барилдана.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана барилдах юм. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Их Британийн бөх Макс Стеуарттай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл 100 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар, залуу жүдоч О.Хангай нар барилдана. Л.Отгонбаатарын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлээ. О.Хангай С хэсэгт багтаж, Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс оролцож байгаа Ханкан Аднантай барилдана. Ялбал Солонгосын Чо Гухам хүлээж байгаа.
+100 кг-д Ө.Дүүрэнбаяр, олимпын аварга Н.Түвшинбаяр нар барилдана. Ө.Дүүрэнбаяр А хэсгийг тойлголж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Австрийн Даниэл Аллерсторфертэй барилдана. Тэгвэл Н.Түвшинбаяр аварга С хэсэгт багтаж, эхийн тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Германы бөх Свентэй барилдахаар оноолт таарлаа.