Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж, өндөрлөлөө. Өчигдөр хүнд жингийнхнээс +100 кг-д барилдсан Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн тоог нэмсэн юм.
Манай бөх хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Харасава Хисаёшид ялагдсан. Харин торгуулийн тойрогт Германы Иоханнес Фрэйг ялсан бол хүрлийн төлөө Японы тамирчин Огава Юүсэйг ялж, медалийн тавцанд зогслоо.
Энэ удаагийн Дюссельдорфын “Их дуулга” тэмцээнээс манай баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 10 дугаар байрт шалгарсан юм.