Сарын өмнө Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн болсон Н.Төгсцогтын дараагийн учраа тодорчээ. Тэрбээр энэ удаад Америкийн шилдэг боксчин Гера Рассельтай тулалдахаар болсон байна.
Эхний 11 тулаандаа бүгдэд ялалт байгуулсан. Тэр дундаа 11 тулааныхаа есийг нь хүнд цохилтоор дуусгасан Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч тун хүнд өрсөлдөгч байх нь ойлгомжтой байна. Гера Рассель 2009 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьсан бөгөөд тэр жилдээ тулаан хийж байсан аж. Тэрбээр нийтдээ 30 тулаан хийж, 29 ялсан байна. Түүнийхээ 17 удаад нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагажээ.