Английн лигийн цомын финалд “Манчестер Сити” клуб “Челси”-тэй тулж, торгуулийн цохилтоор хожсоноор энэ улирлын анхны цомоо өргөсөн билээ. Тэгвэл дасгалжуулагч Пеп Гуардиолагийн “Манчестер Сити”-гийн хамтаар өргөж байгаа дөрөв дэх цом боллоо.
Харин энэ жил 48 настай дасгалжуулагч замналынхаа 25 дахь цомыг өргөж байгаа нь энэ ажээ. Тэрбээр “Барселона”-гийн хамтаар 14, “Байерн”-тэй 7 цом өргөж байжээ. Түүнээс гадна, Жозе Моуриньо 25 цом өргөсөн амжилтаар мөр зэрэгцдэг аж. Харин Карло Анчелотти 20 цөм хүртсэн амжилтаар гуравдугаарт бичигдэж байна.