“Атлетико Мадрид” клубын хагас хамгаалагч Саул Ньигесыг “Барселона” клубын удирдлагууд сонирхож байгаа ажээ. As-ын мэдээлж байгаагаар Каталоны баг 24 настай хөлбөмбөгчийн төлөө 110 сая евро төлөхөд бэлэн байгаа аж.
Хэрвээ энэ наймаа болбол Саул хамгийн үнэтэй Испаний хөлбөмбөгч болох юм. Mundo Deportivo-гийн мэдээлснээр бол “Барса” Саулын төлөө санал тавихаар төлөвлөөгүй байгаа юм байна. Харин “Атлетико” Саулын гэрээг цуцлах боломжтой үнийн дүнг 150 сая еврогоор тогтоосон ажээ. “Барса” хамгаалалт, довтолгоог тэнцвэржүүлэх хөлбөмбөгчин хайж байгаа юм.