“Реал”, “Барса”-гийн “Эль класико”-гийн хожил адилхан 95 боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-27

Испанийн цомын хагас шигшээ шатанд “Реал Мадрид” талбайдаа “Барса”-г хүлээж авч, хариу тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод “Барселона” заналт өрсөлдөгчөө 3:0-ээр хожсон билээ. Тэгвэл хоёр баг нийтдээ  241 дэх удаагаа таарч тоглосон нь энэ аж.

Харин “Барса” энэ удаад хожсоноор 95 дахь удаагаа “Реал”-ыг буулгаж авсан нь энэ ажээ. Ийнхүү хоёр багийн “Эль класико”-гийн хожил адилхан 95 болж байгаа аж.  Үлдсэн 51 тоглолтод тэнцэж байжээ. “Реал Мадрид”-ын хувьд “Барселона”-гоос арай олон гоолыг “Эль класико”-д оруулсан байна.

Тодруулбал, “Реал” 403 удаа “Барса”-гийн хаалгыг мялааж байсан бол Каталоны баг 398 гоолыг Эзэн хааны багийн хаалганд оруулжээ.