Английн “Челси” клуб Азартай шинэ гэрээ байгуулах талаар ямар ч оролдлого хийхгүй байсан билээ. Тэгвэл ойрноос 28 настай Бельги хөлбөмбөгчтэй шинэ гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж эхэлсэн байна.
Азар 2020 оны зургадугаар сар хүртэл “Челси”-тэй гэрээтэй байгаа. Өмнө нь тэрбээр багтайгаа гэрээгээ сунгахаас татгалзаж байсан удаатай. Тэгвэл “Челси” хоёр улирал дараалж ямар нэг солилцоо наймаа хийх эрхээ хасуулсан учир гол тоглогчоор үлдээхээр хэлэлцээр хийж эхэлсэн нь энэ бололтой. “Реал Мадрид” түүнийг авахаар санаархаж байгаа талаар мэдээлэл гарсан. Гэхдээ одоогоор “Реал” ямар нэг санал тавиагүй байгаа юм.