The Times Оросын тэрбумтан Роман Абрамович “Челси” клубыг 1.17 тэрбум ам.доллараар зарахыг хүсч байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл The Bell энэ жил 51 настай бизнесмэн “Челси”-г зарахгүй хэмээн мэдээллээ.
Абра Их Британийн визний хугацаагаа сунгах хүсэлтээ өгөөгүй. Түүнд Англид амьдрах 6 сарын эрх л үлдсэн гэх асуудал нь багаа зарах гэж байна гэсэн мэдээлэл гарахад хүргэсэн юм. Гэтэл өөр нэг эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэлээ.
Тэр битгий хэл Орос бизнесмэн Лондоны багийн цэнгэлдэх хүрээлэнг сэргээн босгохоор шийдсэн хэмээн The Bell мэдээлсэн юм.