“Ливерпүүл” тэнцэж, тэргүүн байраа алдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-03

Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Эвертон”-ы талбайд зочилж, чухал тоглолт хийсэн юм. Улирлын эхний тоглолтод “Эвертон” тун сайн үзсэн ч хаалгачийн алдаанаас болж нэг гоол алдаж, хожигдож байсан.

Тэгвэл энэ удаад маш нягт хамгаалалтынхаа ачаар “Эвертон” талбайдаа “Ливерпүүл”-ээс нэг оноо салгаж, хуурай тэнцсэн юм.  Харин “Улаанууд” тэнцсэнийхээ горыг амсч, 70 оноотой хоёрдугаар байр руу ухарлаа.

Бусад тоглолтын үр дүн

Уотфорд 2-1 Лестер

Фүлхэм 1-2 Челси