Италийн Сери А лигийн 26 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб араас нь нэхэж яваа “Наполи”-гийн талбайд зочилсон юм. Хоёр ч улаан хуудастай энэхүү тоглолтод “Ювентус” өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авснаар 72 оноотой болж, тэргүүллээ улам лавшрууллаа.
Харин “Наполи” 56 оноотой хэвээр үлдэж, тэргүүлэгчээс 16 оноогоор хоцорч эхэллээ. Тоглолтын Тоглолтын 25 дахь минутад “Наполи”-гоос Алекс Мерет улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Харин 28 дахь минутад Пьянич чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн юм. Улмаар Жан 39 дэх минутад нэгийг нэмсэн.
Гэвч 47 дахь минутад эхний гоолын эзэн Пьянич хоёр дахь шар хуудсаа хүртэж, талбайгаас хөөгдсөн. Хүн тэнцсэн боломжийг ашиглаж, “Наполи”-гоос 61 дэх минутад Кальехон гоолдож, тооны харьцааг ойртуулсан. 84 дэх минутад Инсинье торгуулийн цохилт цохиосон ч алдаж, багтаа тэнцээ авчрах боломжийг үгүй хийсэн юм.
Бусад тоглолтын үр дүн
Торино 3-0 Кьево
СПАЛ 1-2 Сампдория
Удинезе 2-1 Болонья
Женоа 0-0 Фрозиноне
Аталанта 3-1 Фиорентина