Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Францын “ПСЖ” багийн талбайд зочилж, хариу тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Англид болоход “Улаан чөтгөрүүд” талбайдаа 2:0-ээр хожигдсон.
Тэгвэл хариу тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 1:3-аар буулгаж авснаар дараагийн шатанд шалгарлаа. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:3-аар тэнцсэн. Гэвч айлын талбайд гурван гоол оруулсан учраас “Манчестер Юнайтед” шөвгийн наймд шалгарлаа.
Энэ удаагийн тоглолтын 2 дахь минутад Лукаку гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 12 дахь минутад Бернат хариу барьж, “ПСЖ” тэргүүллээ баталгаажуулсан юм. Харин 30 дахь минутад Лукаку дахин нэгийг оруулж, нийлбэр дүнг ойртуулсан. Улмаар 90 дэх минутад Рэшфорд торгуулийн цохилтоос багийнхаа гурав дахь гоолыг оруулж, багаа шөвгийн найм руу орууллаа.