Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Португалын “Порто” клуб талбайдаа Италийн “Рома”-г хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын 26 дахь минутад Соарес гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 37 дахь минутад де Росси торгуулийн цохилтоос тэнцүүлсэн. Харин Марега 52 дахь минутад дахин “Порто”-д тэргүүлэл авчирсан юм.
Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцсэн. Учир нь өмнөх тоглолтод “Рома” талбайдаа 2:1-ээр “Порто”-г хожсон. Ингээд цаг сунгахад, 117 дахь минутад Теллес торгуулийн цохилтоос гоолдож, “Порто” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:3-аар өрсөлдөгчөө буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа.
Одоогоор Голландын “Аякс”, Английн “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед”, Португалын “Порто” клубүүд шөвгийн наймд шалгарлаа. Ирэх долоо хоногт үлдсэн дөрвөн багийн нэр тодорно.