"Ювентус" Сери А лигийн 24 дэх хожлоо байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-08

Италийн Сери А лигийн 27 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч "Ювентус" клуб талбайдаа "Удинезе"-г хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 75 оноотой болж, хүснэгтийг араасаа нэхэж буй багаас 19 онооны илүүтэй тэргүүлж байна. 

Мөн 27 тойрогт 24 хожиж, ердөө гурав л тэнцэж, ганц ч хожигдоогүй хэвээр байна. Энэ удаагийн тоглолтын 11, 39 дэх минутад Мойзе Кин дубль хийж, багтаа тэргүүлэл авчирсан. Харин 67 дахь минутад Жан торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн бол Матюди 71 дэх минутад гүйцээжээ. Зочин багаас 84 дэх минутад Лазанья нэгийг оруулжээ.