Английн премьер лигийн хоёрдугаар сарын шилдэг тоглогчоор "Манчестер Сити" клубын довтлогч Сержио Агуэро тодорлоо. Өнгөрсөн сард 30 настай довтлогч премьер лигт 4 тоглолтод оролцож, бүгдэд нь хожиж, 7 гоол оруулсан билээ.
Тэрбээр хоёрдугаар сард хоёр удаа хет-трик хийсэн. "Арсенал"-ыг 3:1-ээр, "Челси"-г 6:0-ээр хожиход хоёуланд нь гурван гоол оруулсан юм. Түүнээс гадна, Агуэро Английн премьер лигт хамгийн олон удаа шилдгээр шалгарсан гадаад тоглогч боллоо. Өмнө нь Стевен Жерард, Харри Кейн нар зургаан удаа шилдгээр шалгарч байжээ.