Олиимп, дэлхийн аварга ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын ОУТ өчигдөр ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд эхэллээ. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Тэгвэл 74 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
86 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн төлөө, 65 кг-д "Хасу- Мегастарс" клубийн тамирчин О.Сүлдхүү дагаж барилдана. Дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр болох юм. Түүнчлэн өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг- ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болно.