Жозеп Бартомеу: Бид Месситэй гэрээгээ сунгахыг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-09

Испанийн алдарт “Барселона” клубын Ерөнхийлөгч Жозеп Бартомеу багийнхаа гол тоглогч Месситэй гэрээгээ сунгахыг хүсч байгаа ажээ. Тэрбээр “Леогийн гэрээ 2021 он хүртэл үргэлжилнэ. Гэхдээ бид сунгахыг хүсч байна. Тэр илүү ухаалаг тоглодог болсон. Бас цом өргөх хүсэлтэй байгаа” хэмээн ярьжээ.

“Барселона” 2022 юм уу 2023 он хүртэл Месситэй гэрээ байгуулахыг хүсч байна. Мөн энэ жил 31 настай Аргентин эрийн гэрээ цуцлах хэмжээг 700 сая евро болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.