Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд дуулиан, шуугиантай болж байна. Өнгөрсөн шөнө “Ювентус” клуб талбайдаа Испанийн “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, шийдвэрлэх тоглолт хийлээ.
Эхний тоглолт Мадрид хотод болоход “Атлетико” өрсөлдөгчөө 2:0-ээр хожсон. Тиймдээ ч Испанийн багт шөвгийн наймд шалгарах боломж илүү байсан юм. Гэвч Роналдо хариу тоглолтод хет-трик толилуулж, “Ювентус” 3:0-ээр өрсөлдөгчөө хожсоноор дараагийн шатанд шалгарлаа.
Тоглолтын 27, 49 дэх минутад Роналдо хоёр гоолыг мөргөж оруулсан. Харин 86 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмснээр багаа шөвгийн найм руу хөтөлж орууллаа.