Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн аварга “Манчестер Сити” клуб талбайдаа Германы “Шальке” клубыг хүлээж авч, 7:0-ээр “бутниргэлээ”. Эхний тоглолт Германд болоход “Сити” өрсөлдөгчөө 3:2-оор хожсон. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:2-оор “шүүрдэв.
Энэ удаагийн тоглолтын 35, 38 дахь минутад Агуэро дубль хийсэн. Харин Сане 42, Стерлинг 56, Бернарда Силва 71, Фоден 78, Габриэл Жесүс 84 дэх минутад нэг нэгийг нэмжээ.
Ийнхүү Английн багуудаас гурав нь буюу “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Тоттенхэм” шөвгийн наймд үлдлээ. Өнөө шөнө “Ливерпүүл” Германы акул “Байерн Мюнхэн”-ий талбайгаас хожил салгавал шөвгийн наймд Английн дөрвөн баг үлдэнэ.