Английн дөрвөн баг 10 жилийн дараа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-13

“Ливерпүүл” клуб өнгөрсөн шөнө Германы “Байерн Мюнхэн”-ийг талбайд нь 3:1-ээр хожиж, Аваргуудын лигийн шөвгийнд наймд шалгарсан билээ. Ингэснээр Английн дөрвөн баг буюу “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Тоттенхэм”, “Ливерпүүл” шөвгийн наймд үлдлээ. 

Тэгвэл 10 жилийн өмнө буюу 2008-2009 оны улиралд Английн дөрвөн баг шөвгийн наймд шалгарч байжээ.  Улмаар хагас шигшээд “Челси”, “Манчестер Юнайтед”, “Арсенал” гэсэн гурван баг үлдэж байв.  Харин финалд “Манчестер Юнайтед” клуб “Барселона”-тай тулж, Каталоны баг түрүүлж байсан юм.