ОХУ-д энэ сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Дэлхийн аваргын өмнө шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэлээ шалгаж байгаа. Өнгөрсөн шөнө Бразилын шигшээ Хорваттай “Энфилд” цэнгэлдэхэд нөхөрсөг тоглолт хийлээ.
Энэхүү тоглолтод Бразил өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, ямархуу энтэй байгаагаа харууллаа. Тоглолтын 69 дэх минутад Неймар гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Фирмино 90 дэх минутад гүйцээжээ.