“Манчестер Сити” 19 настай хагас хамгаалагч Фелишийг сонирхож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

Английн “Манчестер Сити” клуб  Португалын “Бенфика” багийн хагас хамгаалагч Жоау Фелишийг сонирхож, судалж эхэлжээ.  “Сити”-гийн скаутууд энэ жил 19 настай хөлбөмбөгчийн Португалийн шигшээд хийсэн эхний тоглолт болон Европа лигийн 1/8 шигшээн хариу тулаанд “Динамо”-гийн эсрэг тоглолтыг нь үзэж, сонирхож байна. 

Фелишийг “Шинэ Роналдо” хэмээн нэрлэж байгаа бөгөөд “Реал Мадрид, “Барселона”, “Атлетико Мадрид”, “Манчестер Юнайтед”, “Ювентус”, “Милан” болон   “Боруссия Дортмунд” багууд сонирхож байгаа ажээ.  Харин “Бенфика” түүнийг 120 саяар үнэлсэн байна.