"Сонсогчийн алдар" гардан тулааны тэмцээн өнөөдөр эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-22

Монголын бие хамгаалах урлагийн бүх эвсэл, нэгдэл, холбоо, клубүүд оролцох Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит, “Сонсогчийн алдар” гардан тулааны 16 дахь удаагийн нээлттэй тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Өнөө, маргааш хоёр өдөр болох энэхүү тэмцээнд  гардан тулаан, бие хамгаалах урлагийн төрлөөр үйл ажиллагаа явуулж буй нийт 20 гаруй байгууллагын 300-гаад тамирчин оролцож байгаа юм.

Тамирчид бага, өсвөр нас, насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй ангилалд авьяас, ур чадвар, хүч, чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.   Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагт болох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох юм байна.